Дөрөвдүгээр сарын 21-ний өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Шинэчилсэн журмаар татвар хурааж байгаа нь оношилгооны газруудын ачааллыг эрс бууруулжээ", "Төрийн түшээдийн хөрөнгө орлогын мэдүүлэг үнэмшил төрүүлсэнгүй", "Я.Содбаатар: Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг бүрдүүлж байгаа "гурван толгой" дотроо учраа олоогүй юм байна гэж ойлгогдлоо" зэргийг онцолжээ.
“Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "Бүү эргэлз бид чадна", "17 хаврын цэцэг С.Зоригийн хэргийг илрүүлэхийг шаардав", "50 хүртэлх жинтэй илгээмжээс татвар авахгүй боллоо", "Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2-3 ажилтныг цагдан хорьжээ" зэрэг материалыг онцлон уншаарай.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт "Хувьдаа машингүй ч хадгаламжиндаа хөрөнгөтэй гишүүд", "Хуйвалдаж бус зөвлөлдөж шийдье", "АН эрх барьж байгаа үед АН-ын гишүүд хамгийн их хоригдож байгаа", "ОХУ-аас орж ирсэн түймрийн тархалт их байна" зэргийг онцолсон байна.
“Ардчилал” сонины өнөөдрийн дугаараас "Эмгэнэл бас эмзэглэл дагуулсан түймэр", "Энэ хэний газар вэ, Э.Бат-Үүл даргаа", ""Эрдэнэт", "Оюу толгой" хоёр хамтран ажиллана" зэрэг материалыг унших боломжтой.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.