Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг боловсруулж өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан билээ. “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай” бие даасан хуулийг 2004 онд баталсан хэдий ч хүчирхийллийн гаралт буурахгүй, харин ч хүний амь нас хохирох, гэмтэх, хүүхэд өртөх зэргээр илүү ноцтой хэлбэрт шилжих болсон хэмээн үзсэн юм.
Үүний гол шалтгааныг хуулийн зохицуулалт оновчгүй, ялангуяа байгууллагуудын эрх хэмжээ, оролцоог хэт ерөнхий, салангид байдлаар тусгаж, хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг хамгаалах процедурыг орхигдуулсантай холбоотой хэмээн үзсэн учир ийнхүү Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх шинэ хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр анх танилцуулж байсан юм.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг өмнө нь Засгийн газраас өргөн барьж байсан хэдий ч буцааж татаад ийнхүү Ерөнхийлөгчөөс өргөн барьж байгаа юм. Өнөөдөр уг хуулийн төслийг цаашид хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхээр Хууль зүйн байнгын хороо хуралдлаа. Байнгын хорооны гишүүд юун түрүүнд уг хуулийн төслийг өмнөх хуулийн төслөөсөө юугаараа ялгаатай талаар сонирхож байсан юм. Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаярын хэлснээр өмнөх хуулийн төсөлд тусгагдаагүй байсан олон зүйл заалтуудыг нарийвчлан тусгасан. Тухайлбал, хохирогчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд хамгаалах, эмэгтэйчүүдээс бүрдсэн мэргэжлийн баг бүрдүүлж, шаардлагатай үйлчилгээг үзүүлэх, хүчирхийлэл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх, салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлах зарчимд нийцүүлэн шинэтгэх заалтууд орсон гэдгийг хэллээ. Түүнчлэн өмнөх Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл нь 42 зүйлтэй байсан бол шинэ хуулийн төсөл нь 43 зүйлтэй бөгөөд Холбон зуучлах үйлчилгээний талаарх заалт шинээр нэмэгдсэн ажээ.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр уг хуулийн төсөлд гэр бүлийн уламжлалт харилцаа, ёс заншилтай холбоотой заалт огт тусгагдаагүй. Харин гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, соён гэгээрүүлэх талын заалт огт тусгагдаагүй байна гэсэн юм. Харин Хүний эрхийн үндэсний төвийн захирал Д.Энхжаргалын хэлснээр уг хууль бол гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гарсан тохиолдолд үйлчилгээ үзүүлэх зорилготой хууль. Тиймээс гэр бүлийн харилцааны талаарх зохицуулалтуудыг Гэр бүлийн тухай хуулиар хийх боломжтой гэсэн тайлбарыг хийсэн юм. Түүнчлэн соён гэгээрүүлэх, ухуулга сурталчилгаа хийх зэрэг нь энэ хуультай холбоотой боловсрол соёлын байгууллагуудын чиг үүрэгт туссанаас гадна Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд заагдсан байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг хуулийн төслийг өмнөх хуулийн төслөөс процессийн хувьд илүү гэж ойлгож байгаа гэдгээ хэлээд хуулийн төсөлд бага зэрэг ньюанс дутуу байна гэж үзэж буйгаа хэлсэн юм. Тухайлбал, эмэгтэй хүний шахалт ихэссээр байгаад эрэгтэй хүн нэг удаа тэсрэхэд гэр бүлийн хүчирхийлэлд тооцох нь зөв юм уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Эрэгтэй хүний нэг удаагийн тэсрэлт гэр бүлийн хүчирхийлэл мөн үү | ||
Үзсэн: 1715 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.