
Баян-Өлгий аймгийн харьяат Н.Айшолпан охин АНУ-ын “Олигвы Энтертайнмент”-ийн баримтат кинонд тоглож, дэлхий нийт болоод монголчуудын дунд “Бүргэдийн анчин” хэмээн алдаршсан билээ. 13 настай Н.Айшолпаныг уг кинонд тоглуулахын тулд түүнтэй нэг ам.долларын гэрээг Англи хэлээр хийсэн болох нь тогтоогдсон байдаг. Тухайн үед бүргэдийн баяр үзэж явсан “Цэрэн турс” компанийн захирал Э.Цэрэн энэ тухай олон нийтэд мэдээлж, хэлний мэдлэг багатай нутгийн иргэдийг хуурч байсныг дэлгэсэн билээ. Харин өнөөдөр тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан Н.Айшолпан охины талаарх шинэ мэдээллийг олонд түгээлээ.
Тэрбээр фэйсбүүк хуудаснаа “Ашгүй, чи ирэв үү” гэсэн шиг юм юм л нөмрөөд авах юм. Мойн Хаан Монголд ирэхтэй холбоотойгоор өчигдөр би Туркиш Айрлайнас орлоо. Ороод гарсных Турк захиралтай нь мэнд мэдье гээд орсноор хол ойрын аяллын сониноос дуулгаад амжив. Харин захирал ..."Айшолпан охины тухай англиар өгсөн таны ярилцлагыг youtube-ээс үзээд би санаа зовсон. Тэгээд эндхийн Турк сургуулийн захирлаар дамжуулж, Баян-Өлгий дэх Турк сургуультай холбогдсон ба тэд хайсаар охиныг олсон байна. Тэгээд Турк сургуулийн төлбөрийг бүрэн чөлөөлж, охиныг сургаж байгаа гэнэ. Охин ядаж англиар гэрээ, яриагаа өөрөө ойлгодог болог" гэлээ. Тэр даруй Баян-Өлгий аймаг дахь сургуулийн захирал Мустафа Эрдухантай би ярьж өмнөөс нь талархал илэрхийлсэн. Н.Айшолпан охин гэрээгээ гурван хэлээр хийсэн, мөнгө төгрөгөө нэг доллараас илүү тохирсон Отто Белл Огилвыгээс гарсан гэдгээс бусдаар би Айшолпан охины тухай мэдээлэлгүй байлаа” хэмээн бичжээ.
Н.Айшолпан охин Турк сургуульд сурч байна | ||
Үзсэн: 2429 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.