![](/uploads/201308/news/thumb/4502c76d5b8eb509de8442514355a572_x3.jpg)
Мэдрэлийн маш ховор өвчнөөр өвдсөн Британын бүсгүй бараг хоёр сарын туршид сэрэлгүй унтжээ. Энэ нь Клейне-Левины хам шинж буюу Нойрсч буй гүнжийн хам шинж өвчин юм. Энэ өвчнөөр дэлхийн нэг мянга орчим хүн шаналж байна.
Голчлон өсвөр насанд үүсч бий болдог энэ өвчний үед үе үе дэндүү унтах юм уу үйл хөдөлгөөнд өөрчлөлт орох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Өвчтнүүд өдрийн ихэнх цагийг унтаж өнгөрүүлдэг бөгөөд босч хоол унд идээд, бие засчихаад буцаад унтдаг байна. Ийм хүмүүс сэтгэл санааны хувьд тогтворгүй байж, бие нь сулбайж, хажиг байхаас гадна чимээ шуугиан болон гэрэлд хэт мэдрэмтгий байдаг юм. Өвчтнүүд бие нь тавгүйрхэж байна гэж гомдол нэхдэггүй. Энэ хам шинж өвчний учир шалтгаан одоог хүртэл тодорхойгүй байгаа бөгөөд ямар нэгэн эмчилгээ байхгүй гэнэ.
Лондон хотын 23 настай оршин суугч Имаарл Дюпред анх 18 насандаа энэ өвчний шинж тэмдгүүд илэрсэн байна. Гэр бүлийн нэгэн баярын дараа тэрээр нам унтаад 10 хоногийн туршид сэрээгүй гэдэг. Тэр цагаас хойш бүсгүй үе үе удаан хугацаагаар унтдаг болжээ. Айхтар өвчин туссан хэдий ч бүсгүй 2012 оны 12 дугаар сард Лондон хотын их сургуулийг сэтгэл судлалын мэргэжлээр төгссөн бөгөөд үүнийхээ дараагаар нам унтаад 59 хоног нойрсжээ. Ээж болон эгч нь бүсгүйг үе үе хүчээр сэрээн хооллож, бие засуулж байсан бөгөөд Имаарл буцаад унтчихдаг байна.
“Нойрсч буй гүнж” хоёр сар унтжээ | ||
Үзсэн: 2086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.