
Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасан байдаг.
Үүний дагуу Монгол Улсын 1503.984 иргэн 1583 628 456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилт хийсэн байна. Гэтэл хувьцаагаа худалдах хүсэлт гаргасан иргэдийн хувьцааны төлбөрийг төлөөгүй өнөөг хүрсэн бөгөөд эдгээр иргэдээс УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргажээ.
Энэ талаар Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд дээрх иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэх шийдвэр гаргажээ. Үүний дагуу дээрх иргэдийн хувьцааг буцаан эзэмшүүлж бүртгэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв хийж гүйцэтгэх юм байна.
Үүнээс гадна Засгийн газрын хуралдаанаас “Эрдэнэс Тавантолгой”-н ХК-ийн байгуулах хөрөнгө оруулалт болон холбогдох бусад гэрээ, хэлцлийн нийт дүн нь урьдчилсан байдлаар тус компанийн 2015 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлан тэнцлийн активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй байхаар байгаа тул их хэмжээний хэлцэл гэж үзсүгэй хэмээн Засгийн газрын тогтоол гаргахаар болжээ. Энэ тогтоолыг гэрээ, хэлцэл байгуулахдаа баримтлан, үр дүнг тухай бүр нь Засгийн газарт танилцуулж ажиллахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудад мөн даалгасан байна.
Иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлнэ | ||
Үзсэн: 1725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.