Энэ сарын 17-18-нд шилжих шөнө 00 цагийн үед ХУД -ийн нутаг Яармагийн замд иргэн “Г” зам тээврийн осолд орж нас барсан хэрэг дээр гэрчүүдийн мэдүүлгээр осол хэрэгт холбогдолтой байж болох шар, шаргал өнгийн верна аксент маркийн /Сэнсэ гэж хүмүүс нэрлэдэг / загварын авто машиныг эрэн сурвалжилж байна.
Содон шинж тэмдэг: Ардаа далбаатай, арын шилэн дэрээ цагаан будгаар зурсан зураг, бичигтэй, хуучин сити таксины өнгөтэй. /Зураг дээрх модель/
Мэдээллийн нууцлалыг хангах болно. Хэрэгт ач холбогдолтой мэдээллийг худалдаж авах болно. Харилцах утас: Цагдаагийн байгууллагын 102 , ЗЦГ-ын 93020111, 93030002
Хүн дайрч амийг нь хөнөөсөн гэх шар вернатай жолоочийг эрэн сурвалжилж байна | ||
Үзсэн: 1073 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.