МБСХ, “MCS Coca-Cola” компанитай хамтран боулингийн клубуудын аварга шалгаруулах цуврал тэмцээнийг зохиохоор болжээ. “Coke Zero Bowling Championship” нэртэй уг тэмцээн нь сар бүр явагдах бөгөөд оны төгсгөлөөр нэгдсэн дүнгээ гаргах юм. Тэмцээний эхний гараа энэ сарын 23-нд “Big Bowling” төв дээр болно.
Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгч “MCS Coca-Cola” компани сар бүрийн аваргуудаа 250, дэд аваргуудыг 150, гуравдугаар байрын шагналтнуудыг 100 мянган төгрөгөөр, тэмцээний үеэр дээд оноо 300-г авсан тамирчныг 10 сая төгрөгөөр урамшуулах ажээ. Боулинг сонирхогчид клубийн зохион байгуултад орж, тус тэмцээнд ур чадвараа сорих боломжтой гэж зохион байгуулагчид өгүүлж байна.
Дээд оноо авбол 10 саяыг | ||
Үзсэн: 1592 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.