Шууд Chart

Эмэгтэй лигийн хүрэл медалийг "Таван Дохио" баг хүртлээ

2015-04-21 16:09:02

Энэ жил анх удаагаа зохиогдсон сагсан бөмбөгийн эмэгтэй "Үндэсний Супер Лиг"-ийн хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр боллоо. Ганц хожлоор шийдэгдэх ёстой хүрэл медалийн төлөө МУИС-ийн "Ирвэсүүд" болон "Дорноговь Таван Дохио" багууд тоглосон юм.

Эдгээр багуудын тоглогчид нь хуучнаар Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургуулиас гаралтай юм. Мөн "Дорноговь Таван Дохио" багийн дасгалжуулагч н.Баярмагнай нь МУИС-ийн "Ирвэсүүд" багийн дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн шавь аж. Иймээс тоглолт ч тун нөхөрсөг, бас өрсөлдөөнтэй болсон юм. Харин тоглолтонд туршлагатай тоглогчид ихтэй "Дорноговь Таван Дохио" баг илүүрхлээ.

Тэднээс Золзаяа 17 оноо, 9 самбар, Долгор 11 оноо, таван самбар, Баярцэцэг есөн оноо, найман самбар, Нарандэлгэр зургаан оноо, 10 самбар авчээ. Харин МУИС "Ирвэсүүд"-ээс багийн лидер Болор-Эрдэнэ тун сайн тоглож, 22 оноо, 23 самбар авсан бол Өнөрмаа 11 оноо, зургаан самбар, Нандинцэцэг гурван оноо, 23 самбар тус тус авсан юм.

"Дорноговь Таван Дохио" баг туршлага илүү гэдгээ харуулж, 55:46 харьцаатай хожсоноор анх удаагаа зохиогдож байгаа эмэгтэй "Үндэсний Супер Лиг"-ийн хүрэл медалийг хүртлээ. Аваргын төлөө цувралын дөрөв дэх тоглолт маргааш 17 цагаас Спортын төв ордонд болно. Энэ тоглолтонд "Этүгэн Хүлэгүүд" баг хожвол, эмэгтэй Үндэсний Супер Лигийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолыг хүртэх юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Эмэгтэй лигийн хүрэл медалийг "Таван Дохио" баг хүртлээ  
Үзсэн: 1476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй