Испанийн Ла лигийн 32 дугаар тойргийн хүрээнд явагдсан "Реал Мадрид" болон "Малага" багуудын тоглолтын үеэр бэртэл авсан Уэльс жигүүрийн довтлогч Гарет Бэйл 2-3 долоо хоног талбайд гарах боломжгүй боллоо. Тэрбээр тоглолтын тав дахь минутад зүүн хөлийн өвдөгнөөс өсгий хүртэлх урт булчингийн бэртэл авсан байна.
Ингэснээр Бэйл "Атлетико Мадрид"-тай хийх Аваргуудын лигийн шөвгийн дөрвийн төлөөх хариу тоглолтод оролцох боломжгүй болохоос гадна хэрэв "Реал" дараагийн шатанд шалгарвал хагас шигшээ хоёр тоглолтыг ч өнжиж магадгүй болоод байна. Аваргуудын лигийн хагас шигшээн эхний тоглолтууд ирэх сарын 5, 6-нд явагдах бол хариу тоглолтууд долоо хоногийн дараа буюу 12, 13-ны өдрүүдэд болох юм.
Гарет Бэйл 2-3 долоо хоног талбайд гарахгүй | ||
Үзсэн: 1342 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.