
“Эрдэнэс Тавантолгойн”-н гүйцэтгэх захирлаар 2.5 жил ажиллаж байсан Я.Батсуурь Говь Повер ХХК-тай холбогдох хэргээр ял эдэлж байгаа билээ. Тэрбээр энэ сарын 9-ний өдөр журмын нөхөд болох Э.Бат-Үүл, Р.Гончигдорж нарт захидал илгээж, энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцжээ. Тэрбээр захидалдаа өөрийгөө ямар нэг хууль бус үйлдэл хийгээгүй гэдгээ хэлж, хилс хэрэгт гүтгэгдсэн гэдгээ дурдсан байна. Түүнчлэн өөрийнх нь биеийн байдал муу байгаа учраас намын бүлгийн болон журмын нөхөд ямар нэг арга хэмжээ авч өгнө үү хэмээжээ.
Дашрамд дурдахад, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Сайнбилэгийг томилоод байгаа юм.
.jpg)
.jpg)
Я.Батсуурь намын нөхдөөсөө тусламж хүсчээ | ||
Үзсэн: 1417 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.