![](/uploads/201504/news/thumb/a5a772cc068d57756cc28f3910da4b46_x3.jpg)
NBA-гийн 2014-2015 оны улирлын тоглолт өндөрлөж плэй офф эхэлсэн. Тэгвэл улирлын шилдэг зургаа дахь тоглогчоор "Торонто Рэпторс" багийн хамгаалагч Лью Уильямс өчигдөр шалгарсан бол өнөөдөр "Атланта" Хоксын ерөнхий дасгалжуулагч Майк Буденхоулзер шилдэг дасгалжуулагчаар шалгарчээ.
Тэрбээр "Атланта Хаукс" багийг 2013 оноос дасгалжуулж эхэлсэн бөгөөд энэ улиралд 60 хожил, 22 хожигдолтойгоор дорнод бүсийн тэргүүн баг болж Дорнодын "Спөрс" гэдэг хочийг хүртэл авсан юм. Харин сагсан бөмбөг дагнан бичдэг сэтгүүлчдээс 513 оноо (67 тэргүүн байрын санал)-оор тэргүүлсэн бол түүний араас "Голдэн Стэйт Уорриорс" багийн дасгалжуулагч Стив Керр 471 оноо (56 тэргүүн байрын санал)-оор удаалжээ.
Шилдэг тоглогч болсон Лью Уильямсын хувьд NBА-д 10 дахь улиралдаа тоглож байгаа бөгөөд энэ улиралд 80 тоглолтод сэлгээнээс гарч тоглож, нэг тоглолтод дунджаар 25.5 минутыг талбайд өнгөрүүлж, өөрийн замналынхаа хамгийн их оноо буюу 15.5 оноо, 1.9 самбараас бөмбөг авч, 2.1 оновчтой дамжуулалтыг гүйцэтгэсэн байна. Улмаар багаа 18 удаа оноо авалтаар тэргүүлсэн бол тэрхүү тоглолтуудад 14 хожиж 4 хожигдол хүлээжээ.
NBA-гийн улирлын шилдгүүд тодорч эхлэв | ||
Үзсэн: 1420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.