Шууд Chart

Жюү-жицүгийн ДАШТ-д оролцох тамирчид Эмиратыг зорьжээ

2015-04-22 14:25:15

Энэ сарын 22-25-нд Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо мэргэжлийн жюү-жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээнд манайхаас эрэгтэйчүүдийн 75 кг-д М.Эрдэнэбаяр, 85 кг-д Б.Батбаяр, +95 кг-д Б.Сугаржаргал нар зодоглох юм.

Харин эмэгтэйчүүдийн 65 кг-д А.Саранзул, Б.Буяндэлгэр, 75 кг-д М.Сугар, +75 кг-д О.Жаргалсайхан, мастерсын буюу ахмадын ангилалд 85 кг-д О.Болд-Эрдэнэ, +95 кг-д Г.Эрхэмбаяр, Д.Азжаргал нар зодоглож байна. Эдгээр тамирчин  Монгол Улсын АШТ-ээс дээрх эрхийг авсан бөгөөд өчигдөр эх орноосоо морджээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Жюү-жицүгийн ДАШТ-д оролцох тамирчид Эмиратыг зорьжээ   
Үзсэн: 1254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй