“Кистоун” филмьс, “Эмоци” продакшны хамтын бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” уран сайхны кино өнөөдөр “Тэнгис” кино театрт 16:30 цагаас, “Өргөө-1” театрт 20:00 цагаас тус тус нээлтээ хийх гэж байна.
Улаан хивсний ёслолд гол дүрийн жүжигчид болох О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар болон жүжигчин Б.Баатархүү, Ш.Алтанцэцэг, Г.Нарансолонго, Л.Дэмидбаатар, Б.Ариунцэцэг, Б.Баярмаа зэрэг жүжигчдийн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна.
Нээлтийн арга хэмжээнд ковер тоглолт, бөмбөрийн үзүүлбэр, чопперчдын сүрлэг цуваа, киноны дууг амилуулсан уран бүтээлчдийн тоглолт зэргийг үзүүлнэ. Тус киноны дуу болох “Үүрд хамт” дууг “Бид 4” хамтлагийнхан дуулах бол, дуучин Цэцэ, Цэлмүүн, “Люмино” зэрэг хамтлаг дуучид шинэ уран бүтээлээ сонсгох аж.
"Чадварлаг уран бүтээлчдийн бүтээсэн дүрүүд, хөгжилтэй, хөгтэй адал явдал үзэгчдэд инээд хөөр бэлэглэхийн зэрэгцээ нөхөрлөлийн үнэ цэнэ, мөн чанарыг харуулна" гэдгийг уран бүтээлчид онцолж байгаа юм.
Хүүхнүүд хөл алдан гүйдэг сайхан төрсөн Төгөлдөр, охид бүсгүйчүүдийн араас гүйх овжин сэргэлэн Цэрэндалай, үргэлж л бүтэлгүйтэх үнэнч сэтгэлт Санчир нарын цоо шинэ адал явдлыг маргаашнаас “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Хүннү”-гийн дэлгэцээр үзээрэй.
“Гурван найз: Яасан байх нь уу?” киноны нээлт өнөө орой болно | ||
Үзсэн: 2276 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.