![](/uploads/201504/news/thumb/66e6f74a7a6dcdb4b5fbbab3c4376fbc_x3.jpg)
УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын Монголын тайзнаа тоглогдсоны түүхт 40 жилийн ойг ирэх зургаадугаар сард тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. "Хунт нуур" балет нь манай дуурийн театрын тайзнаа 1975 оны зургаадугаар сарын 28-ны өдөр УДБЭТ-ын зөвлөх балетмейстр Б.Жамъяндагвын дэглэлтээр тоглогдож байсан.
Ардын жүжигчин О.Ганбаатар багш “Хунт нуур” балетын алиа салбадайн дүрийг анх удаа бүтээж байсан манай чадварлаг балетын гоцлоочдын нэг юм. Тэрбээр УДБЭТ-ын анхны балетчидын нэг бөгөөд УДБЭТ-т эдүгээ гоцлол балетчинаас эхлэн дасгалжуулагч багш хүртэл 53 жил ажиллаж байна.
Ардын жүжигчин, балетын урлагийн багш О.Ганбаатарын сонгодог урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүний “Хөдөлмөрийн алдар”-ыг нь тэмдэглэн өнгөрүүлэх гэж буйтай холбогдуулсан үйл ажиллагааны нэг болгож ирэх 26-ны өдөр “Балетын үдэш” гала концерт тоглох юм.
"Балетын үдэш" гала концерт энэ сарын 26-нд тоглогдоно | ||
Үзсэн: 895 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.