Шууд Chart

Тавантолгойн асуудлаар зөвшилцөлд хүрлээ

2015-04-23 10:03:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нартай уулзаж, Тавантолгойн гэрээний төслийн талаар зөвшилцөлд хүрчээ.

Ингэснээр УИХ-ын дарга З.Энхболд Засгийн газарт Тавантолгойн гэрээний төслийг өргөн мэдүүлэх цаг товлож өгөхөөр болсон байна. Энэ талаар өчигдөр орой Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудаснаа жиргэжээ.
 
Дашрамд дурдахад, мөн өчигдөр үдээс хойш Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт УИХ-ын Тамгын газрын дарга Б.Болдбаатарт Тавантолгойн төслийн гэрээг дахин хүргүүлсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн гэрээний төслийг хүлээж авахгүй, үүнд цаг өгөх боломжгүй хэмээн мэдэгдсэн гэх яриа гараад байсан. Гэтэл ийнхүү төрийн гурван өндөрлөгийн уулзалтаар ойлголтод хүрч гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар болж байна.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Тавантолгойн асуудлаар зөвшилцөлд хүрлээ  
Үзсэн: 1453 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-04-23 11:14
ашгүй дээ

Бидэнтэй нэгдээрэй