Шууд Chart

Улсын дээд шүүхийн шүүгчдийг томиллоо

2015-04-23 10:24:42

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын дээд шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зохион байгуулж Г.Алтанчимэг, П.Золзаяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Хосбаяр нар тэнцсэн байна. Тиймээс Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилуулах тухай саналыг Ерөнхийлөгч өргөн мэдүүлсний дагуу өнгөрсөн долоо хоногт байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Харин өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж Гүррагчаагийн Алтанчимэг, Пунцагийн Золзаяа, Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ, Чагдаагийн Хосбаяр нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томиллоо.
 
Өмнө нь Г.Алтанчимэг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, П.Золзаяа Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч, П.Соёл-Эрдэнэ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ч.Хосбаяр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгчээр ажиллаж байжээ. 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Улсын дээд шүүхийн шүүгчдийг томиллоо  
Үзсэн: 1539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй