Шууд Chart

Хоёр толгойтой хүүгийн тархины эд эс нь хөгжсөн байжээ

2013-08-27 13:44:27

Энэтхэгийн Калькутта хотын нэгэн эмнэлэгт эмч нар “шимэгч ихэртэй” төрсөн найман сартай хүүд маш хүнд хагалгаа хийжээ. Тофаджал хэмээх энэ хүү хоёр толгойтой байсан ба хүү маш ховор тохиолдох гажигтай төрсөн. Түүний толгойны орой дээр дахиад нэг толгой ургасан байсан. Тэр нь бараг нэг кг жинтэй төдийгүй дотор нь тархины эд эс нь хөгжсөн байсан” хэмээн тархины мэс засалч Сисира Даса ярьсан юм. Эмч нар хүүд “энцефаломенингоцеле” гэсэн онош тавьжээ. Энэ бол маш ховор буюу 40-50 мянган шинэ төрөлт тутамд нэг тохиолддог өвчин юм байна.
Ялангуяа Зүүн Өмнөд Азид энэ өвчний тохиолдол их байдаг аж. “Ихрийн өрөөсөнг” салгахын тулд эмч нарт бараг таван цаг шаардагджээ. “Би ийм том ургацагтай өмнө нь ердөө ажиллаж байгаагүй. Маш хариуцлагатай хагалгаа байсан. Өчүүхэн төдий алдаа л хүүг үхэлд хүргэж мэдэхээр байлаа” хэмээн мэс засалч ярьсан байна. Хагалгаа ч амжилттай болж хүү хэд хоногийн дараа эмнэлгээс гарчээ.
“Бидний амьдардаг Трипура тосгоны эмч нар хүүг удахгүй өөд болно гэж хэлсэн. Тэгэхэд нь бид Калькутта хотод авч ирж эмч нарт үзүүлэхээр шийдсэн юм” хэмээн хүүгийн эцэг ярьсан байна. Хүүгийн эх ч түүнийг маш хурдан эдгэрч байгааг хэлээд удахгүй жирийн хүүхэд шиг амьдарна гэсэн байна.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Хоёр толгойтой хүүгийн тархины эд эс нь хөгжсөн байжээ  
Үзсэн: 2342 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй