Шууд Chart

Гурил үйлдвэрлэлд 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ

2013-08-27 13:50:51

Энэ жилийн ургацын урьдчилсан балансаар гурил үйлдвэрлэлд нийтдээ 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэх төлөвтэй байна. Үүнээс  Тариалан эрхлэлтийг дэмжих санд 129.0 мянган тонн, гурилын үйлдвэрүүдэд 189.0 мянган тонныг тус тус нийлүүлэх тооцоо гарчээ.

Нийт ургацын  урьдчилсан балансаар  бол 404.6 мянган тонн буудай хураан авахаас 2013 оны тариалалтад зориулан 44.4 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 2.8 мянган тонн, тэжээлд 33.0 мянган тонн, спиртийн үйлдвэрт 6,2 мянган тонныг тус тус зарцуулснаар үлдсэн хэсгийг гурил үйлдвэрлэлд нийлүүлэх юм.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Гурил үйлдвэрлэлд 318.0 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ   
Үзсэн: 1481 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй