UFC-гийн хагас дунд жингийн xамгийн олон удаагийн аварга Бразилийн алдарт тулаанч Андерсон Силва ирэх 2016 оны Риогийн Олимпод Таеквондогийн төрөлд эx орноо төлөөлөн оролцоx болно гэдгээ мэдэгдсэн байна. UFC-гийн хагас дунд жингийн шилдэг тулаанч “аалз” хочит Андерсон Силва хэд хоногийн өмнө ирэх онд зохиогдох хүн төрөлхтний спортын баяр наадам Рио Де Женейрогийн Олимпод оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдээд байсан юм.
Тэгвэл Рио хотноо өнөөдөр Силва болон Бразилийн Таеквондогийн холбооны ерөнхийлөгч Карлос Фернандес нар хэвлэлийн бага хурал хийн 2016 оны олимпод албан ёсоор Таеквандогийн төрөлд оролцохоор болсон гэдгийг мэдэгдсэн юм. Энэ жил 40 нас хүрсэн Силва энэ үеэр “Би шинэ сорилтод бэлэн. Эх орныхоо төлөө чаддаг зүйлээрээ туслахыг хүсч байна” хэмээн онцлон хэлжээ.
1997 оноос Холимог тулаанаар хичээллэн хүч сорьж байгаа Силва Таеквондогийн төрлөөр багаасаа хичээллэж, тэмцээн уралдаанд оролцож байсан бөгөөд UFC-гийн тулааны түүний гол арга барил нь хөлийн ажиллагаа байдаг. Ямар ч байсан нутагтаа болох Олимпод тэрээр Бразилийн Таеквондогийн шигшээ багт багтан оролцохоор боллоо. Силва сүүлд жил гаруй хугацааны дараа бэртлээсээ эргэн ирж UFC 183 дээр Ник Диазтай тулалдаж ялалт байгуулсан билээ.
UFC-гийн шилдэг тулаанч Андерсон Силва олимпид оролцоно | ||
Үзсэн: 1044 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.