Шууд Chart

Хоёр замын хөдөлгөөнийг нээлээ

2013-08-27 14:45:42

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нээхээр төлөвлөсөн найман замаас хоёрынх нь хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн нээлээ. Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 км авто зам буюу Далан давхраас баруун тийш шинээр тавих замын зорчих хэсгийг нээснээр тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхэлсэн юм.

Чулуун-Овооноос Тролейбусны эцэс хүртэлх зам, Доржийн гудамж, Үйлдвэрийн гудамж, Баянмонгол хорооллыг Нарны замтай холбох авто зам ба автомашины нүхэн гарц. Ард Аюушийн гудамжийг Жамсранжавын гудамжтай холбох авто зам, Нарны замын баруун хэсэгт Төмөр замын вокзалаас баруун тийш чиглэлийн зам дээр ажил эрчимтэй явагдаж байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хоёр замын хөдөлгөөнийг нээлээ   
Үзсэн: 1573 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй