Шууд Chart

Зээр олноороо дүрвэж байна

2010-01-19 23:40:38

УЛААН-ҮД. /ИТАР-ТАСС /. Мон­голын зээрийн сүрэг идэш тэжээл хайн Оросын нутаг дэвсгэр рүү олноор нүү­дэллэхдээ хоёр улсын хилийн зургаа орчим км газрын хаалтыг эвджээ.
ОХУ-ын Аюулгүйн байдлын албаны Өвөрбайгалийн хязгаа­рын хил хамгаалах газрын мэ­дээлснээр, хилийн янз бүрийн хэсэгт 15 мянгаад зээр байна. Мон­голд эрс хүйтэрч, их хэм­жээний цас орсноос хоол тэжээл олж идэж чадахгүй болсон зээрийн сүрэг Оросын нутаг дэвсгэр рүү орж ирж байна.
Өвөрбайгалийн хязгаарын Ан агнуурын улсын алба Монгол­той залгаа хил дээрх байцаагчдын­хаа тоог нэмэгдүүлжээ. Зээрийг хил давуулж хууль бус анчдын олз болгохгүй байх үүргийг Өвөр­байгалийн Засгийн газарт ОХУ-ын Байгаль орчны яам өгс­нийг хэвлэлийн бага хурал дээр тус хязгаарын удирдлага мэдэгдсэн байна. Оросын улаан номд орсон амьтныг хамгаала­хад цагдаа­гийн ажилтнууд, хилийн цэргийн­хэн, дархан цаазат “Даурс­кий”, “Сохондинский” газрын хам­гаа­лагчид оролцож байна.
  Мон­голын нутгаас одоогийн байд­лаар 20 мянга орчим зээр Оросын хил даваад байна. Хууль бусаар ан хийсэн хэргээр эрүүгийн гурван хэрэг аль хэдийнэ үүсгэж, анчдын нэг отгоос 20 зээрийн мах хурааж, хууль бус ажиллагааны улмаас 720 мянган рублийн хохирол учирсан болохыг албаны дарга мэдэгдэв.

Нийтэлсэн: Б.Багабанди

Зээр олноороо дүрвэж байна  
Үзсэн: 1545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй