Дорноговь аймгийн Замын-Үүдийн боомтоор энэ сарын 22-ны өдөр Монгол Улсад 10 жилийн хугацаанд дахин оруулахгүйгээр /2007 онд албадан гаргагдсан/ БНХАУ-ын иргэн Т гэгч нэрээ сольж хууль бусаар хил нэвтрэхийг завджээ. Энэ хэргийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч илрүүлэн, албадан нутаг буцаасан байна.
Мөн тус боомтоор дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын иргэн С нь биедээ 6 кг хуш модны самар нуун хил хяналтын байгууллагуудын шалгалтаас зайлсхийн хил нэвтрэх гэж байхад нь Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын албан хаагч илрүүлэн, холбогдох байгууллагад нь хүлээлгэн өгчээ.
Хятадын иргэн нэрээ сольж Монголын хилээр нэвтрэхийг завджээ | ||
Үзсэн: 2489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.