“Барселона-92” олимпийн наадамд оролцогч, Францын дугуйн клубт уралдсан анхны алтан хараацайнуудын нэг Зундуйн Наран өдгөө Бельгийн алдарт дугуйч Э.Мьюйстэй хамтран “Snow Leopard” (Ирвэс) клубийг байгуулан ажиллаж байна. Тус клубт Монголын авьяаслаг залуу “төмөр хүлэгтнүүд” хүчин зүтгэж, “cyclo-cross” буюу дугуйн бартаат замын уралдаанд оролцдог юм байна. Монгол аавтай, литва ээжтэй З.Наран Литва улсад хүрэлцэн ирж, Вильнюс хотод дугуйн ханан тойргийн төрлөөр 2-3 монгол тамирчныг бэлтгэх асуудлаар Балтийн тэнгисийн мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ хэлэлцсэн гэнэ.
Буурал ээжийнхээ нутгаар бууж мордсон З.Наран | ||
Үзсэн: 1587 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.