УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Татварын багц хуулийн талаар болон нийгмийн даатгалын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт “Энэ долоо хоногийн Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороон дээр Нийгмийн бодлогын үндэсний зөвлөлийн тайлан хэлэлцэхээр байгаа. Мөн өнгөрсөн долоо хоногт нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой асуудлууд хөндөгдсөн. МАН-ын бүлэг цалин тэтгэвэрийг нэмүү өртөгтэй уялдуулж жил бүр нэмэгдүүлэх, малчдын тэтгэврийн насыг наашлуулах, нийгмийн даатгалын шимтгэлээ төлж чадаагүй, хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх, ахмадуудын тэтгэрийн зээлийн хүүг бууруулах гэх мэт хуулийн төслийг өргөн барьсан. Харамсалтай нь хэлэлцэхгүй байна. Маргааш Нийгмийн бодлогын үндэсний зөвлөлийн тайлан дээр тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах байнгын хорооны тогтоолыг гаргуулах тухай асуудал дэвшүүлнэ” гэв.
Мөн Татварын багц хуулийн талаар “Урьд нь МАН эрх барьж байх үедээ татварын ачааллыг бууруулах чиглэлээр томоохон өөрчлөлт хийж байсан. Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих, олон улсын нийтлэг зарчмыг бий болгох, татварын ачааллыг бууруулах хуулийг өргөн барьсан байсан. Татварын багц хуулиудыг хэлэлцүүлээч гэсэн шаардлагыг тавина” гэлээ.
МАН-ын бүлэг Тавантолгойн асуудлыг хэлэлцээгүй гэв | ||
Үзсэн: 1094 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.