Шууд Chart

Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд Жюү-жицүгийн ДАШТ-ээс алтан медальтай иржээ

2015-04-27 18:10:33

Жюү-жицүгийн "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" энэ сарын 20-25-ны өдрүүдэд АНЭУ-ын нийслэл Абу-Дабид боллоо. Тэмцээнд манай улсаас 11 тамирчин хүч үзсэн бөгөөд үндэсний бөхийн улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Д.Азжаргал, улсын начин Б.Сугаржаргал нарын бөхчүүд багтсан билээ.

Тэгвэл Г.Эрхэмбаяр аварга, Д.Азжаргал арслан нар "Мастерс" ангиллын +95 кг-д, Б.Сугаржаргал начин хөх бүсний  +95 кг-д хүч үзэж бүгд алтан медаль хүртсэн байна. Манай улсаас урилгаар явсан 11 тамирчин зургаан алт, нэг хүрэл медаль хүртжээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй бөхчүүд Жюү-жицүгийн ДАШТ-ээс алтан медальтай иржээ  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-27 18:19
ямар мундаг юм бэ баяр хүргэе

Бидэнтэй нэгдээрэй