Өчигдөр шөнө болсон тоглолтод "Волвес" клуб "Борусиа"-д хожигдсон тул "Байерн" Бундеслигийн хүснэгтийг 15 онооны илүүтэйгээр тэргүүлж лигийн аварга боллоо.
Ингэснээр "Байерн" клуб Бундеслигийн аваргын цомыг 25 дахь удаагаа өргөж, гурван улирал дараалан лигийн аварга болсон гайхамшигтай амжилтыг үзүүллээ.
"Байерн" клубын удирдлагууд "Багийнхан болон дасгалжуулагчид баяр хүргэе. Тэд бүхий л талаараа гайхамшигтай байсан. Манай багийн бүрэлдэхүүн маш залуу. Байерн бол гайхалтай баг. Би багийнхаа тоглогчдоор үнэхээр их бахархаж байна. Гэвч бидний өмнө олон сорилт байгаа. Бид одоо бусад тэмцээнүүдэд анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй" хэмээн албан ёсны цахим хуудсаар мэдэгджээ.
"Байерн" гурван улирал дараалан Бундеслигийн аварга баг боллоо | ||
Үзсэн: 1000 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.