Өнгөрсөн өвөл бүх нутгаар цас бага орсон, түүнчлэн хуурайшилт ихтэй байгаа зэргээс шалтгаалж олон аймгийн нутгаар ой хээрийн түймэр ассаар байгаа. Улсын хэмжээнд ой, хээрийн түймрийн гаралт, давтамж ихэсч байгаатай холбогдуулан түймрийн голомтод ажиллаж байгаа Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын албан хаагчдад галын аюулгүйн хучлага, үлээгч аппарат, үүргэвчин ус шүршигч, хамгаалалтын нүдний шил худалдан авахад шаардагдах нийт 600 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ.
Засгийн газраас дээрх бараа бүтээгдэхүүнийг худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулан шуурхай зохион байгуулахыг Онцгой байдлын холбогдох мэргэжилтэнд даалгасан байна.
Засгийн газраас түймэр унтраах хэрэгсэл худалдан авахад зориулж 600 сая төгрөг гаргалаа | ||
Үзсэн: 989 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.