Шууд Chart

"Ариун хаврын тахилга" этно балет тавигдлаа

2015-04-28 15:45:19

Улаанбаатар чуулгын жил гаруйн хугацаанд бэлтгэж, өргөн барьсан “Ариун хаврын тахилга” этно балет тавигдаж, сонгодог урлагт хайртай үзэгчид, мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ хүртлээ.

XX зууны Оросын нэрт хөгжмийн зохиолч И.Ф.Стравинскийн “Весна священная” буюу “Ариун хаврын тахилга” этно балетын хөгжмийн найруулгыг СТА, хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл хийж, бүжгийг СТА, бүжиг дэглээч Д.Энхгэрэл дэглэн, МУУГЗ, удирдаач Н.Туулайхүү “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найралыг урилгаар удирдан тоглууллаа.

Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав шинэ бүтээлийн талаар "…Улаанбаатар чуулга дэлхийд анх удаа үндэсний хөгжмөөр 20-р зууны суут бүтээлийг хөгжимдлөө. Үнэхээр гайхалтай бүтээл туурвисан байна” гээд Улаанбаатар чуулгын нийт уран бүтээлчдэд талархал илэрхийллээ.

“Ариун хаврын тахилга” этно балетын уран бүтээлчид:
-Найруулагч – Олег Юмов /ОХ-ны Буриад улсын төрийн шагналт/
-Уран сайхны удирдагч – Р.Мөнхсайхан /МУСТА/
-Хөгжмийн найруулга- хөгжмийн зохиолч Х.Алтангэрэл /МУСТА/
-Бүжиг дэглээч – Д.Энхгэрэл /МУСТА/
-Удирдаач – Н.Туулайхүү /МУУГЗ/
-Туслах найруулагч – П.Урнаа /МУСТА/
-Хувцас, дизайн – Б.Баярцэцэг
-Дизайнер – А.Дөлгөөн
-Тайзны зураач – Д.Одгэрэл
-Менежер – Л.Одгэрэл, Х.Болорбат, Э.Цэнд-Аюуш
-“Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний хөгжмийн найрал
-“Улаанбаатар” чуулгын бүжигчид

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Ариун хаврын тахилга" этно балет тавигдлаа   
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй