Шууд Chart

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн банцүкэ албан ёсоор гарлаа

2015-04-28 16:10:24

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн банцүкэ гарлаа. Банцүкэг ёкозүна Хакухо М.Даваажаргал тэргүүлж, барууны магнайд ёкозүна Харумафүжи Д.Бямбадорж бичигдэж, зүүний дагавар магнайд ёкозүна Какурюү М.Ананд нар жагслаа. Озэки цол дээр гурван япон бөх, тодруулбал Кисэносато, Котошогикү, Гоэйдо нар бичигдсэн хэвээрээ байна.

Харин сэкиваке цол дээр Тэрүнофүжи зүүн жигүүрт, Мёгирюү баруун жигүүрт бичигджээ. Ичиножёо А.Ичинноров комүсүби цолтой барилдахаар болсон бол түүнтэй хамт Точиозан мөн комүсүби цолтой барилдах юм.

Энэ башёд сэкиваке Тэрүнофүжиг 14 давбал озэки цол шууд олгоно гэсэн болзол тавьсан. Хэдийгээр биелүүлэхэд амаргүй даалгавар ч гэсэн Тэрүнофүжи ийм зорилготойгоор ирэх башёд барилдах аж.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёгийн банцүкэ албан ёсоор гарлаа  
Үзсэн: 1137 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй