Шууд Chart

Замын-Үүдийн эмэгтэйчүүд чуулав

2015-04-28 16:01:37

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд өнөөдөр “Орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар чуулган боллоо. Чуулганыг Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сангийн Замын-Үүд салбар, тус сумын ЗДТГ-аас зохион байгуулсан юм.

Чуулганы үеэр эмэгтэйчүүд эдийн засгийн өсөлтөд өрх гэр, бизнес, төр, олон нийтийн байгууллагын оролцоог жигд оролцуулах шаардлагатай гэдгийг онцлоод, хөгжлийг хэн нэгнээс хүлээх биш өөрсдөөсөө эхлэх, хөл нийлүүлж алхах нь зүйтэй юм гэдэг дээр байр сууриа нэгтгэжээ. Энэхүү чуулганаар орон нутгийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлж, тэдний хүсэл эрмэлзлэл, санаа бодлыг нэгтгэсний зэрэгцээ хөдөөд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, эмэгтэйчүүдийн манлайлал, эдийн засгийн чадамжаа нэмэгдүүлэх, хуримтлал бий болгох, байгаль орчныг хамгаалах чиглэлээр өрх бүрийн оролцоог хангахад чиглэсэн уриалга гаргав. Чуулганыг зохион байгуулагчид цаашид эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, манлайллын ур чадвар, идэвх оролцоог нэмэгдүүлэх, аймаг орон нутгийн хэмжээнд шийдвэр гарах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэх нь зөв зүйтэй юм гэж үзлээ.

Тус чуулганд Замын-Үүд суманд ажиллаж амьдарч буй 300 эмэгтэй, түүнчлэн иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.

 
Нийтэлсэн: О.Энхмаа

Замын-Үүдийн эмэгтэйчүүд чуулав  
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй