Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягийн урилгаар Оросын Холбооны Улсын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов энэ сарын 29-31-ий өдрүүдэд Монгол Улсад айлчилна. Айлчлалын үеэр Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Шадар сайд бөгөөд Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн дарга Д.Тэрбишдагва, УИХ-ын дэд дарга бөгөөд Монгол, Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог, Гадаад харилцааны сайд Л.Болд нарт тус тус бараалхаж, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуягтай зөвлөлдөх уулзалт хийнэ.
ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд айлчилна | ||
Үзсэн: 1202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.