Шууд Chart

Кей Нишикори "Barcelona Open"-д түрүүлэв

2015-04-28 16:48:07

Испанийн Барселона хотноо болсон ATP-гийн 500 ангилалд багтах "Barcelona Open" тэмцээнд Японы нэрт теннисчин Кей Нишикори түрүүллээ. Ням гарагт /IV.26/ болсон шигшээ тоглолтод Нишикори Испанийн Пабло Андухарийг 6-4, 6-4-өөр хоёр үеийн турш илүүрхэн хожжээ. Япон теннисчин тус тэмцээнийг чансаагаараа тэргүүлэн тоглосон юм.

"Barcelona Open" тэмцээнд дэлхийн чансааны топ 20-д бичигдэж буй есөн теннисчин тоглосноос Испанийн алдарт Рафаэль Надаль хоёрдугаарт эрэмбэлэгдсэн юм. Тэрээр  шөвгийн 16-д нутгийн теннисчин Фогнинд ялагджээ.

Ганцаарчилсан болон хосын төрөлд явагдсан "Barcelona Open" тэмцээний нийт шагналын сан 2 сая 265 мянган еврод  багтсан бөгөөд Японы Кей Нишикори 467 мянган еврог хүртэж, чансааны 500 оноог авсан байна. 

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Кей Нишикори "Barcelona Open"-д түрүүлэв   
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй