Шууд Chart

Улаанбурхан өвчнөөр нийт 356 хүн өвчлөөд байна

2015-04-29 10:25:49

2010 оноос хойш манай улсад огт бүртгэгдээгүй  улаанбурхан өвчний анхны тохиолдолд  өнгөрөгч гуравдугаар сарын 18-нд эмнэлгийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс хойш орон даяар нийт 356 хүн улаанбурхан өвчнөөр өвчилжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Архангай, Баянхонгор аймагт нийт 2495 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, 356 (14%) хүн лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна.

Дашрамд дурьдахад, улаанбурхан өвчний  тууралт нь бусад тууралтаас өвөрмөц ялгаатай бөгөөд тууралт бүх биеэр нэгэн зэрэг гардаггүй байна. Тодруулбал, тууралт нь толгой хэсгээс эхэлж гараад чих хавиар туурах, мөн нүүр, хүзүү, гар хөл гэх мэт шаталсан дараалалтай туурдаг. Нөгөө талаар нүд улайх, нус гоожих, өндөр халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тиймээс ганцхан тууралтаар оношлох боломжгүй. Иймд дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай харъяа дүүргийн өрхийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүдэд хандах хэрэгтэй гэдгийг мэргэжлийнхэн хэлж байгаа юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Улаанбурхан өвчнөөр нийт 356 хүн өвчлөөд байна  
Үзсэн: 1951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй