Шууд Chart

Монгол цэргүүд Улаанталбайд жагсаалын бэлтгэлээ базааж байна

2015-04-29 11:15:53

ОХУ-ын түүхт Ялалтын баярын 70 жилийн ойгоор Улаанталбайд алхах Монгол Усын цэргийн бие бүрэлдэхүүн өнгөрсөн долоо хоногт Москва хотыг зорьсон билээ. Ялалтын баярын жагсаалд оролцор манай улсын цэргийн бие бүрэлдэхүүн  элхийн цэргүүдтэй хамт жагсаалын бэлтгэлээ базааж эхэлжээ. Парад алхах бүрэлдэхүүнд  Зэвсэгт хүчнээс 63, Хилийн цэргээс 12 цэргийн алба хаагч байгаагийн 45 офицер, 25 ахлагч, тав нь хугацаат цэргийн алба хаагч байгаа юм. Дээрхи цэргийн алба хаагчдаас 41 нь энхийг дэмжих ажиллагаанд 1-3 удаа оролцож байсан туршлагатай аж. Түүнчлэн бие бүрэлдэхүүний 35 хувь нь Орос, Англи, Герман, Солонгос хэлийг зохих төвшинд эзэмшсэн байна. Жагсаалыг удирдаж Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Батболд алхах бол Монгол Улсын тугийг ахлах дэслэгч Ж.Баярцогт, дэслэгч А.Алтантүлхүүр, хошууч А.Төгс-Эрдэнэ нар залан алхах юм

Эх орны дайны ялалтын 70 жилийн баярын цэргийн ёслолын жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 194 нэгж хуягт техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцох юм. Түүнчлэн Монгол Улс, БНХАУ, Энэтхэг, Азербайджан, Армени, Белорусь, Тажикстан, Казакстан, Киргизстан, Серби зэрэг 10 улсын Зэвсэгт хүчнээс тус бүр 70 цэргийн алба хаагч бүхий нэг нэг салбар оролцох ажээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Монгол цэргүүд Улаанталбайд жагсаалын бэлтгэлээ базааж байна  
Үзсэн: 1294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй