![](/uploads/201308/news/thumb/2fd8161953286a3a139a92b9691ab74f_x3.jpg)
Такси үйлчилгээний компаниуд үнийн тарифаа нэмэх санал гаргасан байна. Тодруулбал, одоогийн мөрдөгдөж буй үнийн тариф болох эхний нэг км-т 1000 төгрөг, түүнээс цааш км тутамд 600 төгрөг авдаг үйлчилгээнийхээ хэлбэрийг өөрчилж, 400-900 төгрөгөөр нэмэх хүсэлтээ илэрхийлжээ.
Нийслэл хотын хэмжээнд албан ёсны зөвшөөрөлтэй 16 компанийн 716 орчим такси үйлчилгээнд явдаг аж. Тэдгээр такси компануудын зүгээс үнээ нэмэх болсон шалтгаанаа үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдаж буй учраас бааз сууриа бэхжүүлэх шаардлагатай болсон хэмээн тайлбарлажээ.
ШӨХТГ-аас эл саналыг үндэслэлтэй хэмээн үзсэн бөгөөд шинэ үнээр бол иргэд эхний км-ийг 1500 төгрөг, дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцон такси үйлчилгээний хөлсөө төлөх юм.
Такси эхний км-ийг 1500 төгрөг, дараагийн км-ээс 1000 төгрөгөөр үйлчилнэ | ||
Үзсэн: 2017 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.