Шууд Chart

“Нарантуул”-ын шатсан хэрэгт захын удирдлагуудаас мэдүүлэг авч байна

2013-08-28 10:17:28

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарсантай холбогдуулан уг хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Одоогоор тус хэрэгт холбогдуулан долоон хүнийг цагдан хорьсон бөгөөд нэг хүний амь нас хохирч, 300 гаруй түрээслэгчийн эд хөрөнгө шатсан хэргийн холбогдогчдыг илрүүлэхээр шуурхай ажиллаж байна.
 
Мөн  захын удирдлагууд, ажилчдаас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд 16 иргэнийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон байцаалт авч байгаа аж.  
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

“Нарантуул”-ын шатсан хэрэгт захын удирдлагуудаас мэдүүлэг авч байна   
Үзсэн: 1432 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй