Шууд Chart

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо

2015-04-29 15:02:55

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, дор дурдсан асуудлуудыг хэлэлцэж баталлаа.

Үүнд:
1.МҮОНРТ-ийн 2014 – 2018 оны Стратегийн төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2.2014 оны жилийн эцсийн эд, аж ахуйн тооллогын дүнг үндэслэн ашиглалтын хэрэгцээ, шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгө, бараа материалыг акталж, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасах тухай
3.МҮОНРТ-ийн Ажилчдын орон сууцны барилгын асуудал шийдвэрлүүлэх тухай
4.Сонгон шалгаруулалтын дүн танилцуулах тухай
5.Бусад /Ерөнхий захирлын үйлчилгээнд явж байгаа LAND CRUISER-200 автомашиныг үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасаж, дуудлага худалдаанд оруулах тухай/

Сонгон шалгаруулалтаар Үндэсний ТВ1 сувгийн захирлаар Л.Ариунбатыг, Үндэсний ТВ2 сувгийн захирлаар Д.Энхтуяаг томилох тухай асуудлыг танилцуулж дэмжигдлээ. МҮОНРТ-ийн ажиллагсдын орон сууцны хоёрдугаар ээлжийн 60 айлын орон сууцны барилгын ажлыг МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ажиллагсдын эрх ашгийн үүднээс цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзлээ.

2014 оны жилийн эцсийн эд, аж ахуйн тооллогын дүнг үндэслэн ашиглалтын хэрэгцээ, шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгө, бараа материалыг акталж, үндсэн хөрөнгийн бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцэж, Үндэсний зөвлөл, Хяналтын зөвлөлийн гишүүдээс бүрдсэн комиссын дүгнэлтийг үндэслэн дээрх асуудлыг баталлаа.

Мөн 2015 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн Үндэсний зөвлөлийн №24 тоот тогтоолоор баталсан МҮОНРТ-ийн зохион байгуулалтын бүтэц, орон тооны схемийг та бүхэнд бүрэн эхээр нь хүргэж байна.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ээлжит хурал боллоо  
Үзсэн: 10180 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.195.xxx [103.26.195.xxx] 2015-05-06 23:40
mnb d medlegtei chadvartai aviyastai zorigtoi hun bnuuuuuu naad bidniii hairlan hundelj tahin shutej bsan badrahiin badaruuganii ambaselmaagiin batbayriin zoljargal altai avirmed batsuuriin bii blgoson bguulagiig belbesen hden huuhen baihgui bolgoloo odoo sertsgeee bdotsgooo
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-04-29 20:21
naad bguulaga chini sunuluu ariugu enhtuya hoyroos arai deer hun oldsongui yu jivj yvaa titanik odo zug chigee aldsan tavtsan deer bgaa humuus shorgoolj shig uimj bna bas tal bairaa tureeslene geluu er ni bol dampuuruulj bga ym bna odoo ta buhen bos ser temts
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-04-29 15:50
Сайхан мэдээлэл байна. Ажилчдынхаа орон байрны том асуудлыг шийдэж өгчээ

Бидэнтэй нэгдээрэй