![](/uploads/201308/news/thumb/30272694c54df84a938d0c63789b9c94_x3.jpg)
Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо үргэлжлэн орох тул тариаланч, хадланчид, ард иргэдийг анхаарал болгоомжтой байж, үер усны аюулаас сэргийлэхийг Ус цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, зүүн хагаст үүлэрхэг. Төвийн нутгийн зарим газраар, зүүн зүгийн ихэнх утгаар, говийн нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говиор 23-28 хэм, баруун зүгийн нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 18-23 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.
Харин Улаанбаатар хотод үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Сэрүүсч 12-14 хэм дулаан байна.
29-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 9-р сарын 1-нд баруун болон төвийн нутгаар бороо орно гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Бороо үргэлжлэн орно | ||
Үзсэн: 1348 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.