![](/uploads/201504/news/thumb/3300a28211032c0dcdf5b40337d0d230_x3.jpg)
Ла лигийн 34 дүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө өрнөлөө. Хүснэгтийн тэргүүллийн хоёрдугаарт бичигдэж байгаа “Реал Мадрид” талбай дээрээ “Альмерия” клубыг хүлээж авч, 3:0-ээр хожсон юм. Ингэснээр 82 оноотой болж, “Барсалено” клубын ард хоёр онооны дутуу хэвээр үлдлээ.
Тоглолтын 44 дэх минутад Хамес эхний гоолыг хийсэн бол 49 дэх минутад зочдоос Мауро дос Сантос өөрийнхөө хаалганд авто гоол оруулжээ. Харин 84 дэх минутад Арбелоа гүйцээсэн байна. Ла лигийн аваргын хувь заяа 38 дугаар тойрогт шийдэгдэж магадгүй байгаа юм. “Барса” дараагийн тойрогт “Кордоба” клубын талбайд зочлох бол “Реал” клуб “Севилья”-гийн талбайд очих юм.
Бусад тоглолтын үр дүн:
-Эйбар 1-3 Севилья
-Сельта 1-0 Малага
-Вильярреал 0-1 Атлетико
-Эльче 4-0 Депортиво
Онооны байдал:
“Реал Мадрид” байраа хадгалж үлдлээ | ||
Үзсэн: 1100 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.