
Сангийн сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Засгийн газрын 2016-2018 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичиг нь төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй Засгийн газар, орон нутгийн өр, Засгийн газрын өрийн баталгаа, тэдгээрийг удирдах, зохицуулах үйл ажиллагааг хамрах болно. Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийг боловсруулахдаа макро эдийн засгийн дунд хугацааны төсөөлөл болон төсвийн хүрээний мэдэгдэлд үндэслэн Засгийн газрын өрийн багц дахь зардал, эрсдлийн шинжилгээг хийсний үндсэн дээр Засгийн газрын өрийн зорилтот багц болон өрийн шалгуур үзүүлэлтүүдийг тогтоосон бөгөөд ирээдүйн зээллэгийн үйл ажиллагаа, аливаа шийдвэрийг энэхүү бодлогын баримт бичигт нийцүүлэн тодорхойлох юм. Ингэснээр Засгийн газрын санхүүжилтийн хэрэгцээг бага зардлаар, боломжит эрсдлийн түвшинд хангах бодлогын орчин бий болно гэж үзжээ.
Сангийн сайд хуулийн төслүүд өргөн барилаа | ||
Үзсэн: 644 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.