Шууд Chart

Нохойн зодоон зохион байгуулагчдыг баривчиллаа

2013-08-28 11:16:09

АНУ-ын зүүн өмнөд нутгаас нохойн зодооныг нууцаар зохион байгуулсан, 360 гаруй нохойг хууль бусаар хадгалж байсан хэмээн  12 хүнийг цагдаагийнхан баривчилсан байна. Амьтан хамгаалах нийгэмлэгийнхэн энэ арга хэмжээг ийм  хэргийн төлөө авч хэрэгжүүлсэн хамгийн том ажил гэж мэдэгдсэн байна. Албама, Жоржия мужид болсон энэ арга хэмжээний үеэр бас зодолдуулах гэж нохдыг зуны халуунд хоол хүнс өгөлгүй хорьж байсныг илрүүлжээ. Саатуулагдсан хүмүүсийн олонхийг мөрийтэй тоглоом тоглуулдаг хэрэгт буруутгаж байна. Энэ хэргийг холбооны болон бүс нутгийн хууль сахиулах байгууллага гурван жилийн турш хамтарч мөрдөн шалгасны эцэст ийм ажиллагаа явуулсан гэж мэдээлж байгаа юм. Цагдаагийнхан баривчилгааныхаа үеэр 500 мянган доллар , хар тамхи, мансууруулах бодис хураажээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Нохойн зодоон зохион байгуулагчдыг баривчиллаа  
Үзсэн: 1838 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй