![](/uploads/201308/news/thumb/864b15f528d2e510d81746028a2be654_x3.jpg)
Сирид улсад үүсээд байгаа эмх замбараагүй байдлаас үүдэн нефтийн үнэ нэмэгдэх хандлагатай байна.
Өнгөрөгч даваа гарагийн байдлаар баррель нефтийн үнэ 111.34 ам.долларт хүрсэн нь сүүлийн таван сарын хамгийн өндөр үзүүлэлт болсон юм.
Эдийн засгийн шинжээчид эл байдлыг Сири улсын энгийн иргэдийг хамгаалахын тулд АНУ-ын зүгээс цэрэг оруулж магадгүй гэх ярианаас үүдэн үүссэн гэж үзсэн байна. Учир нь АНУ-ын цэрэг Сирид нэвтэрч эхэлбэл Сирийн экспортлох нефть зогсоход хүрч мэдэх юм.

Одоогоос хоёр жилийн өмнө өрийн дарамтад орсон АНУ тэргүүтэй Европын орныхон Сирид эдийн засгийн хориг арга хэмжээ авснаар газрын тосны зах зээл донсолж эхэлсэн билээ. Тиймээс эл байдал давтагдах магадлалтай гэж үзэх эдийн засгийн шинжээчид цөөнгүй байгаа аж.
Сирид нефтийн үнэ нэмэгдэх хандлагатай байна | ||
Үзсэн: 1441 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.