Шууд Chart

О.Магнайд таксиний үнэ нэмэгдэх шалтгаан таалагджээ

2013-08-28 13:08:37

Өнөөдөр Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай ээлжит дүр хувиргалтаа хийлээ.

Түүний мэдэгдэж буйгаар бол нэг сарын дараа таксины үнэ эхний км-т 1500 төгрөг дараагийн км-ээс 1000 төгрөгөөр тооцогдох гэнэ.
 
Тодруулбал, такси компанийн үйлчилгээ хумигдаж, эдийн засгийн чадавхиа алдсан учраас бааз сууриа бэхжүүлэхийн тулд гаргасан үнэ нэмэх саналыг нь  ШӨХТГ  дэмжиж байгаа юм байх.
 
Саяхан  “Манайхыг үнэ тогтоодог байгууллага гэж сэтгүүлчид андуураад байх шиг байна. Хичээл заана аа” хэмээн мундагдан, амралтын өдрөөр тусгайлан цуглуулж, ажил төрлөө тайлагнана хэмээсэн мэдэгдэл хүртэл гаргаж асан О.Магнай хэлсэн үгнээсээ дахиад л буцлаа.
 
Сүүлийн үед О.Магнай дарга амаараа баахан дүрэмдэж орхиод, ажил хэрэг дээр арай өөр байдлаар хандаад байгаа нь нууц биш.
 
Монголбанк арилжааны банкуудтай хамтран ипотекийн зээлийн санхүүжилтийн системийг нэвтрүүлж эхэлсэнтэй холбогдуулан О.Магнай “Байрны үнээ нэмсэн компаниудтай ТӨР ХАРЬЦАХГҮЙ” хэмээн төр төлөөлж хэсэг даналзсан. Энэ асуудлын талаар хэвлэлийн бага хурал хүртэл зарлан,  тусгайлан мэдээлэл хийхдээ “Байрны нийлүүлэлт өмнөх жилүүдээс гурав дахин нэмэгдэх тул үнийн өсөлтийг тодорхой түвшинд барих бүрэн боломжтой” гэж мэдэгдэж байв.
 
Гэсэн хэдий ч байрны үнэ нэмэгдсээр, О.Магнай даргыг төр төлөөлж төмөр нүүрээ харуулахыг хүлээсэн иргэд олширсоор байв. Эцэст нь О.Магнай сурагчийн дүрэмт хувцасны үнийн талаар хийсэн нэгэн хэвлэлийн бага хурал дээрээ үг хавчуулж, “Байрны үнийг төр хянах боломжгүй” гэж мэдэгдсэн нь иргэдийн дургүйг ихээхэн хүргэсэн.
 
Энэ мэтээр хариуцсан асуудлаа хурцдаад ирэхээр эзэнгүй орхиж бултдаг О.Магнай эцэс сүүлдээ үнээ нэмнэ гэсэн байгууллагуудын талд орж,  зөвшөөсөн байр сууриа илэрхийлэх дээрээ тулав. 

Түүгээр зогсохгүй хувиараа такси үйлчилгээнд явдаг “халтуурчид”-ыг зах зээлээс шахаж гаргана гэдгээ тунхаглалаа.
 
О.Магнайгийн үзэж буйгаар бол тэдгээр “халтуурчид” татвар төлөх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл такси дуудлага үйлчилгээнд бүртгэлтэй, утсаар дуудаад үйлчлүүлчих боломжтой нийгмийн нэгэн хэсэгт үйлчилдэг компаниуд үнээ тэнгэрт тултал нь нэмэхэд буруудах зүйлгүй юм байх. Энэ үг зөвхөн Нийслэлд бүртгэлтэй 16 компанийн 800 гаруй такси үйлчилгээнд хамаарна.
 
Тэгвэл О.Магнай даргын зах зээлээс шахаж гаргана хэмээн мэдэгдсэн “халтуурчид” хүүхдээ цэцэрлэгт хүргэх гэж зам дээр гар өргөж зогсоо ээж аавууд, гэр хорооллын эвдэрсэн замаар иргэдийг тээвэрлэдэг үйлчилгээ үзүүлж, хоногийнхоо хоолыг олж байгаагийнхаа  төлөө ийн “шийтгэл” амсах нь.
 
Угтаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар тэдгээр “халтуурчид”-ыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, такси үйлчилгээний үнийг тодорхой түвшинд барих бодлого явуулбал байгуулагынх нь үйл ажиллагааны чиглэлд арай нийцмээр санагдана. Эцэс сүүлдээ О.Магнай дарга чухам  хэний төлөө ажиллаад байгааг нь мэдэхэд бэрх болж эхэллээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

О.Магнайд таксиний үнэ нэмэгдэх шалтгаан таалагджээ   
Үзсэн: 5088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-09-02 21:38
Ямар ч үндэслэлгүй эхний км нь 1500 дараагийнх нь 1000 гэнэ шүү. Тэгвэл яагаад ийм зөрүүтэй үндэслэлгүй байгаа юм бэ?. Өмнө такси 250төг байхад такси комканиуд бүгд симпорттой, тоолууртай байж болоод л байсан. Тийм их шударгуу юм бол нисэх дээр буухад чиний такси нар чинь дуртай үнээ хэлж явдаг биз дээ. Тэр чинь тэгээд шударга байна уу.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-08-29 19:59
Magnai neleen tom yum awsan bh er ni shalgawal owoo yu gariishvv.Taxi baaztai bolchood haw haw geed hutsaad bgaan bishvv.Ingej ch hereglegchiin toloo ajildgvi bhaa zvgeer.Daaganaas unaj vhdegvi darawgaraas bolj chad hiideg bhaa daa.Ner tsewer ajilaa ogoooooo
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-08-29 19:48
MAGNAI CHI AJILAA INGEJ HIIDEG BOLOO YU VHSEN HATSANII CHINI SHUDRAGA ORSOLDOON ENE TER HUTSAAD BGAAN ARD IREGDIIN NURUUN DEER YMAR IH ACHAA AWCHRAH GEJ BGAAGAA OILGOJ BNA UU? CHI OILGOHGVILDEE ALBAN TASALGAANII TSONHOOR AMIDRAL YMAR BGAAG OLJ HARKUUL DEE!!!!!!!!! ARD TVMNII ITGEL HVLEECHEED ERGVVLEED YASANCH YAADIIN GEJ BGAMUU??????? ENE AJIL BISH SHVV MAGNAI!!!!!!!!!!! AWILGAD AWTALGVI NER TORTEIHEN SHIG AJILAA HIIJ SURAACHEE MONGOLCHUUDAA!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-29 18:24
Тэнэг шийдвэрээ болиосой. Одоо жинхэнэ дүр нь тодорч байгаа нь тэр дээ.
115.187.90.xxx [115.187.90.xxx] 2013-08-29 13:03
АЛБАН ТАСАЛГААНЫ ЦОНХООР АМЬДРАЛ САЙХАН ХАРАГДАЖ БАЙНА. ТА НАР БАЯН Л АМЬДАРЦГААЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БИ Ч ГЭСЭН BMW Z3 УНАДАГ. ЭНЭ ТАКСИНУУД ОРЛОГОГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА. БИ ЖААХАН НЭМЭЭД 1000 Л БОЛГОЖ ӨГЛӨӨ Ш ДЭЭ.
122.201.18.xxx [122.201.18.xxx] 2013-08-29 02:07
ayayaya xetsvvl bn daa, tsalingaas tsalingiin xoopond amidapdag xvmvvs taxind suugaal buuxad baargal hagas udpiin tsalingaa uguud buuhana bn shuudee...aimshigtaien yadaj tsalingiin nemeechdee darga guai...!
202.126.89.xxx [202.126.89.xxx] 2013-08-29 01:27
Buh ymnii uniig Magnai togtoodog ym uu haashaa ym be,shudraga bus asuudal uusvel orocoh oystoi bolohoos,neg oivorgon sagsuu zaluu zah zeeliig zohicuulah geed baidag chin sonin bnaaa,Altanhuyagaa,esvl socialism ruugaa bucah geed baigaa ym uuu,tegvl amar amar,ingej zovlogoo zovooh hereggui bolno
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2013-08-28 22:55
henii tuluu ajillad baigaa yum boldoo huurhii. Uuruu taksi baaztai boloo yu eshul heden yum avchihaad tuuniihee tuluu hereglegchdiinhee erhiig hamgaalah bus hohiroohod hurch bn uu.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2013-08-28 20:54
татварын мөнгийг дээгүүр нь хувааж идээд байхад хэн татвар төлхийг бодох юм
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2013-08-28 19:15
ardilsan namiinhan urdahaa harahgui hunii erhiin asuudal ruu het ih orj bn.bayan yduugaar ni 2 tald hubaachmaar yum bn du.magnai guai.gudamjnii hun ug ni ard tumnee oilgoh yumdaa
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2013-08-28 18:46
Магнай гуай та үнэндээ дураараа ашилж байгаа юм биш үү. Үнэ тиогтоодог та хэн бэ? Соц нийгэмд л үнэ хатуу тогтоодог байсаг байх. Зах зээл дээр эрэлт нийлүүлэлтээ дагаж үнэ тогтдог юм. Эдийн засгийн наад захын мэдлэгтэй болчихоод ажлаа хий.
37.250.32.xxx [2.68.153.xxx] 2013-08-28 18:36
Мядагбадам гэж энэ нохор оороос нь бусад хун амьдрдаггуй юм шиг бичих юм такси чинь тансаг хэрэглээнд ордог юм шуу дээ татварыг чинь орлог олсон хун бухэн толдог хун торлотний жишиг байдаг юм шуу дээ монголын сэтгуулчид гэж дарга монго 2 харвал хун алхад бэлэн хумуусдээ жинхэн естой ухэрууд байдаг газар тийм л учираас энэ улс чинь боон авилаг шавар шалбааг болчихоод байндаа гуй бол 1 намийн даргиин овор орж их хуралд суух жинхэн адгийн шаарнууд шуу дээ тэгээд бас сэтгуул зуй бол 4 засаг масаг гэж хуцна муусайнхуний сэгнууд
122.201.20.xxx [122.201.20.xxx] 2013-08-28 17:14
ЭНЭ МАГНАЙ БАЦААН ҮНИЙГ БУУЛГАЖ ЧАДДАГГҮЙ ЮМ АА ГЭХЭД ӨСГӨЖ ЛАЙ БОЛОХГҮЙ, ЁСТОЙ МАНГАР БАЦААН БНАА...ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ТӨР ХҮЧЭЭР ОРЖ БОЛДОГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ
202.21.112.xxx [202.21.112.xxx] 2013-08-28 16:12
magnai uuruu taxi baaztai bolson yum bailgui.ih hutsaad bhaar ni ah nar am ruu ni mungu jiheed helgui bolchihson zaluu sh dee. daagnaas unaj uhdeggui dargavaraasaa bolj uhdegiig sain oilgoson yum blgui
124.158.76.xxx [124.158.76.xxx] 2013-08-28 16:10
Такси угаасаа тансаг хэрэглээ. 1000 төгрөгөөр суух нь суугаад үгүй нь автобус тролейбусаар явна биз. Харин 1000 төг төлж байгаа хүн нь соёлтой, шуурхай үйлчилгээ шаардах эрхтэй.
203.91.119.xxx [203.91.119.xxx] 2013-08-28 15:46
taxinuud odoo yun dawartsiin hutsaj bga shu 1000 ch geh shig
202.126.91.xxx [202.126.91.xxx] 2013-08-28 15:20
ENE SAIHAN ULEEDEG BAAGIISHDEE TA NAR YRHII NI HARAAD BAIGAARAAA 1 AMISGAAGAAR 1000- UG URSGANA SHUUDEE.......ZUGEER L UGEE DAVHARALDUULAAD L SHURSHEED OGNO SHUUDEE.......URDAH YRISNAAA MARTCHIHDAG YMUU HAASHAA YM OORIIGOO UGUISGEED L SHAAJ OGNO SHUU........
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2013-08-28 15:00
Ingej ch shudarga ursulduun hereglegchiin tuluu uil ajillagaag zohitsuuldaggui baih aa.Hul tolgoigui um bolj bna daa
103.9.89.xxx [103.9.89.xxx] 2013-08-28 14:43
ene ni tsanaa oroo tom yum awsan bhaa
180.235.175.xxx [180.235.175.xxx] 2013-08-28 14:25
magnai ajilaa ug
202.72.246.xxx [202.72.246.xxx] 2013-08-28 14:09
Шударга Өрсөлдөөн Хэрэглэгсдийн Төлөө Газар нэрнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Тэд нэрээ Шударга Өрсөлдөөнгүй Хэрэглэгчдийн Эсрэг Газар гэж нэрлэвэл таарна. Татвар төлөөгчдийн мөнгөөр ийм л юм хийнэ дэ. Магнай чи одоо ажлаасаа огцрох цаг болжээ.
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2013-08-28 14:02
энэ зөв шдээ. тэр халтуурчид орлого олж л байгаа бол татвар төлөх л ёстой. монголд ганцхан тэд нар л амьдрахийн төлөө явж байгаа юмуу. манай улс шиг татварын бодлого нь жигд биш бараг татварын тухай мэдлэггүй хүмүүс өөр хаана ч байхгүй. та ч би ч адилхан амьрах гэж тав гурван цаас олох гээд зүтгэж яваа. гэхдээ бид орлого олсон л бол татвар төлөх л ёстой.
103.11.195.xxx [103.11.195.xxx] 2013-08-28 13:43
ene muu chini soliorchee. magnai ch henii tuluu ajillaj bgaa chini tod bn
1.25.79.xxx [1.25.79.xxx] 2013-08-28 13:42
MAGNAI sdaag darga bolgoson bish bur t1thiim bn lda
1.25.79.xxx [1.25.79.xxx] 2013-08-28 13:42
MAGNAI sdaa zlaa
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2013-08-28 13:39
ene myadagbadam yamar sain bichdiimbe
103.11.194.xxx [103.11.194.xxx] 2013-08-28 13:39
ene myadagbadam yamar sain bichdiimbe

Бидэнтэй нэгдээрэй