Шууд Chart

Чөлөөт бөхийн тамирчдыг Дубайн хилээс буцаажээ

2015-05-05 10:03:47

Катарын Доха хотод маргааш эхлэх Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор  явсан манай тамирчид Дубайн хилээр дамжин өнгөрч чадаагүй байна. Тодруулбал, Дубайн онгоцны буудалд саатуулагдсан чөлөөт бөхийн шигшээ багийн гурван тамирчин болон дасгалжуулагч Б.Баяраа нар Монгол руу буцаж ирж байгаа аж.

Шигшээ багийн дасгалжуулагч Б.Баяраа, тамирчин Д.Гомбодорж /74 кг/, Д.Хүдэрбулга /97 кг/, Н.Золбоо /125 кг/ нарыг  визийн зөрчилтэй хэмээн Дубайн хилээр нэвтрүүлээгүй юм. Албан бус мэдээллээр Чөлөөт бөхийн холбоо баг тамирчдын мэдүүлэг, нэрсийг буруу мэдүүлснээс энэ асуудал үүссэн гэнэ.

2015 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 6-9-ний өдрүүдэд Катарын Доха хотод болно.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Чөлөөт бөхийн тамирчдыг Дубайн хилээс буцаажээ  
Үзсэн: 1186 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй