Шууд Chart

Шави: Миний хамгийн оргил мөч Реал Мадридыг 5:0-ээр хожсон үе

2015-05-05 16:32:33

"Барселона" клубын шилдэг хагас хамгаалагч Шави Алансо "Миний карьерийн хамгийн оргил мөч нь 2010 оны 11 дүгээр сард Реал Мадридыг 5:0-ээр хожсон явдал" хэмээн Испанийн хөлбөмбөгийн сэтгүүл "Marca"-д ярилцлага өгчээ. Тус тоглолтын эхний гоолыг 10 дахь минутад Шави оруулж байсан юм.

Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа "Миний үргэлж санадаг тоглолт юу вэ? гэвэл, хамгийн оргил, ер бусын тоглолт нь Реал Мадридыг 5:0-ээр хожсон тоглолт. Үүнтэй харьцуулах тоглолт байхгүй. Хөлбөмбөг гэж юу юм, ноёрхоно гэж юу байдгийг бид тэгэхэд харуулсан. Бид тоглолтын туршид бөмбөг эзэмшсэн. Эхний үе дуусахад тооны харьцаа 2:0 болсон учраас "Реал"-ын тоглогчид бүгд толгой гудайсан байсан. Харин бид тоглолтын дараагийн хэсэг хурдан эхлээсэй л гэж бодож байлаа” хэмээн ярьсан нь хөлбөмбөгийн хүрээнийхэн тэр үеийг дахин сөхөхөд хүрчээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Шави: Миний хамгийн оргил мөч Реал Мадридыг 5:0-ээр хожсон үе  
Үзсэн: 1572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй