Дикенсоны ахлах сургуулийн багш сурагчид хамтдаа легогоор хамгийн өндөр цамхагийг хийж, Гиннесийн номонд бичигдлээ. Энэхүү цамхаг нь 34.4 м буюу 11 давхар байшинтай тэнцэхүйц өндөр байжээ. Энэхүү цамхагийг барихын тулд 500 мянган ширхэг лего ашигласан бөгөөд бүтэн сарын хугацаанд босгосон байна. Өнгөрсөн даваа гарагт уг цамхагийн оройн хэсэгт тус дүүргийн бэлгэдэл улаан өнгийн байшинг байрлуулснаар албан ёсоор дуусч, Гиннесийн багийнханд хэмжүүлсэн юм байна. Гиннесийн номонд бичигдсэн өмнөх лего цамхагийн өндөр 32.3 метр байсан бөгөөд Праг хотынх гэнэ.
Легогоор бүтээсэн хамгийн өндөр цамхаг | ||
Үзсэн: 1303 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.