Шууд Chart

"Таван Хан" дэвжээний ойн барилдаан боллоо

2015-05-05 17:03:20

Сэлэнгэ аймгийн “Таван-Хан” дэвжээний таван жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан тавдугаар сарын 2-нд аймгийн спортын ордонд болж өндөрлөлөө. Барилдааныг Сэлэнгэ аймгийн Ардчилсан нам ивээн тэтгэж, хамтран зохион байгуулав.

Барилдаанд улсын начин Ч.Баянмөнх, Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл аймгийн арслан Б.Дэлгэрсайхан, Б.Уугандаваа, аймгийн заан Э.Саранбаатар, Б.Эрдэнэбаяр нараар магнайлуулсан улс, аймаг, цэргийн цолтой бөхчүүд зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Увс нуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат  Алдар спорт хороо, Таван хан дэвжээ, Агромаштех ХХК-ны бөх аймгийн хурц арслан Б.Одгэрэл үзүүрлэлээ.

Их шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат "Таван хан" дэвжээ, Зэвсэгт хүчний 032-аар анги, "Ноёд" группын бөх улсын начин Ч.Баянмөнх, Увс аймгийн Тэс сумын харьяат Увс нуур дэвжээний бөх улсын начин Ч.Баасанхүү нар шалгаран үлдэв.

 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Таван Хан" дэвжээний ойн барилдаан боллоо  
Үзсэн: 2271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй