
Тавдугаар сарын 6-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хүйн ээжүүдэд эх барьж авах шиг том баяр үгүй”, “Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг НҮБ хэлэлцэж эхэллээ”, “Төв аймгийн цагдаагийн байранд амиа егүүтгэжээ” зэргийг онцолсон байна.
“Ардчилал” сонины өнөөдрийн дугаараас “10 цогцолбор барих эрхийг нэг хөрөнгө оруулагчид өгсөн нь үнэн гэхдээ...”, “А.Эрдэнэбаатар: “Мөнгөн цагариг” маршрутаар аялал жуулчлалын хүрээгээ тэлсэн”, “Тусгай замын автобустай болох эхлэл тавигдлаа” зэргийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Шинээр барилга барихгүй байхыг Батлан хамгаалахын сайдад анхааруулжээ”, “Улаан бурхан улс даяар түгшүүр дэлдсээр байна”, “Хийн хоолой дагасан Монгол шохоорол” зэргийг онцлон нийтэлсэн байна.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 811 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.