![](/uploads/201308/news/thumb/c9d0c880c8222ca64ab3e01fe6c7fa95_x3.jpg)
Суданд энэ сарын дундуур орсон аадар борооны улмаас их хэмжээний үер болж, 50 орчим хүн амь үрэгдэж, 300 мянга гаруй хүн үерийн гамшигт өртжээ. Түүнчлэн Суданд энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж буй НҮБ-ын дөрвөн албан хаагч үерт өртсөн бүс нутагт ор сураггүй болсон байна. НҮБ-аас мэдээлснээр үерт ор сураггүй болсон энхийг сахиулагчид Мистерей хот хүрэх тусламжийн цувааг хамгаалан явж байсан аж. Одоогоор тэднийг аль улсын иргэн болохыг тодорхойлоогүй байна. Үүний зэрэгцээ аврах албаныхан ор сураггүй болоод байсан өөр хоёр энхийг сахиулагчийг эсэн мэнд олж аварчээ.
НҮБ-аас мэдээлснээр Суданы Дарфур мужийг 2003 онд босогчид гартаа авснаас хойш 300 мянга гаруй хүн амь үрэгдээд байгаагийн ихэнх нь өвчний улмаас нас баржээ. Суданы Дарфур, Унамид мужид НҮБ-ын Арабын холбооны 20 мянга орчим энхийг сахиулагч үүрэг гүйцэтгэдэг байна.
Суданд 300 гаруй хүн алга болоод байна | ||
Үзсэн: 2448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.