Нийслэлийн Иргэдийн Хурлын Дарга Б.Баттулгын 2013 оны аравдугаар сарын 23-ны өдөр баталсан "School police" эргүүлийн дүрэм журам хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Иймд "School police" эргүүлийн ажлын үр дүнд үнэлэх олон нийтэд эргүүлийн талаар мэдээ мэдээлэл өгөх зорилгоор эцэг эхчүүдийг хамруулсан анхдугаар чуулга уулзалтыг НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, "School police" төвөөс санаачлан зохион байгууллаа. 2013-2015 оны байдлаар нийт 170,0 гаруй мянган эцэг эхчүүд энэхүү эргүүлд хамрагдаж, сургуулийн ойр орчимд гардаг гэмт хэрэг зөрчлийн тоо бусад жилүүдтэй харьцуулахад 60 хувиар буурчээ.
Энэхүү чуулга уулзалтын үеэр "School police" эргүүл гарснаар ойр орчмыг хэрхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлж чадаж байгаа эсэх, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулан, эргүүл хийж байхдаа гэмт хэрэг зөрчил илрүүлсэн, урьдчилан сэргийлэх талаар шинэлэг санал санаачилга гаргасан эцэг эхчүүдийг шагнаж урамшуулах, "School police" эргүүлийг зуслангийн газруудад шинээр бий болгох зэрэг асуудлуудаар чуулганд оролцогчид санал бодлоо солилцсон юм.
"School police-2015" эцэг, эхчүүдийн анхдугаар чуулган болов | ||
Үзсэн: 821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.